Үндсэн хуулийн цэцийн анхны дарга, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Галдангийн Совдын нэрэмжит хууль зүйн сэдэвт шилдэг өгүүлэл шалгаруулах уралдаан зарлагдлаа

Шилдэг өгүүллийн уралдаан нь Хууль зүйн салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, шинэлэг санаа дэвшүүлсэн, эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн шилдэг өгүүллийг /цаашид “өгүүлэл” гэх/ шалгаруулж урамшуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжихэд чиглэгдэнэ.

Зохион байгуулагч байгууллага:

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төв
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны сургалт, судалгааны төв
  • Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн
  • Хууль зүйн үндэсний хүрээлэн
  • Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль

ШАГНАЛЫН САН: Шалгарсан 1 өгүүлэлд:

  • Шалгаруулалтад ирүүлсэн өгүүллээс шүүгчдийн нэгдсэн дүнгээр нэг шилдэг өгүүлэл шалгаруулна.
  • Шалгарсан шилдэг өгүүлэлд өргөмжлөл, мөнгөн шагнал, хамтран зохион байгуулж буй байгууллагуудын эрхлэн гаргасан бүтээл (сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ном, сэтгүүл).

Хугацаа:

Шалгаруулалтад ирүүлэх өгүүллийг 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр info@legalinstitute.mn хаягаар, цаасан хэлбэрээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байранд ирүүлнэ.(Мөн өгүүлэл нийтлэгдсэн эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байранд ирүүлнэ)

Шалгаруулалтад ирүүлэх өгүүлэлд тавигдах хэлбэрийн шаардлага:

  • Сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэл дараахь бүтэцтэй байна.
  • Өгүүллийн нэр;
  • Зохиогчийн эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, эрдмийн зэрэг, цол;
  • Өгүүллийн хураангуй; (50 үгэнд багтсан байна);
  • Түлхүүр үг (англи хэлээр, 10 үгэнд багтсан байна);
  • Оршил;
  • Өгүүллийн үндсэн хэсэг;
  • Дүгнэлт, санал;
  • Эх сурвалжийн жагсаалт.
  • Өгүүллийн хэмжээ 12-оос 18 (хавсралтыг оролцуулан) нүүрэнд багтаасан байна.
  • Өгүүллийг зохиогч нь нэг буюу хэд хэдэн иргэн байж болно.
  • Хууль зүйн ач холбогдолтой тулгамдсан асуудал, сэдэв хөндсөн байна.
  • Зохиогчийн эрхийн талаарх хууль тогтоомж, судалгааны ёс зүйг баримталсан байна.
  • Эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүл (гадаад, дотоод)-д шалгаруулах оны өмнө жилд (2022 онд) нийтлэгдсэн байх.
  • Оролцогч нь өгүүлэл нийтлэгдсэн эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлээс 1 хувийг ирүүлнэ.
  • Өмнө нь эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлийг илтгэлийн эмхтгэл болон сэтгүүлд өгүүлэл хэлбэрээр нийтлүүлсэн бол тооцохгүй.

Шилдэг өгүүлэл шалгаруулах шалгуур үзүүлэлт:

  • Шинжлэх ухааны ач холбогдол;
  • Шинэлэг санаа дэвшүүлсэн байдал;
  • Судалгааны арга зүйн түвшин;
  • Онол, практикийн ач холбогдол;
  • Дэвшүүлсэн санал, дүгнэлт нь оновчтой, хэрэгжих боломжтой байх;
  • Эрдэм шинжилгээний бичлэг, хууль зүйн нэр томьёоны хэрэглээ, хэлний найруулга зүйн шаардлагад нийцсэн байх.

Холбогдох мэдээллийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн  Хууль зүйн судалгааны төвийн 11-312880 болон 94976597 утаснаас лавлана уу.