БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд У Сунтай уулзалт хийлээ.

2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд У Сун Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордонд зочиллоо.  Элчин сайдыг  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг Үндсэн хуулийн цэцийн уулзалтын танхимд хүлээн авч уулзсан ба  тус уулзалтад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн дарга Г.Даваадалай, Хамтын ажиллагаа, төрийн ёслол, мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Н.Соронзонболд, Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн шинжээч Б.Ялгуун нар оролцов.

U Suntai avhuulsan Darga
БНСУ нь сүүлийн жилүүдэд мэдээлэл, технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх болсон бөгөөд төрийн үйлчилгээ, цахим засаглалыг төрийн бүх шатны байгууллагад нэвтрүүлсэн арвин туршлагатай улс юм.

Тус уулзалтын хүрээнд БНСУ-ын цахим засаглал, шүүхийн цахим систем, мэдээлэл, технологийн тэргүүн туршлагаас суралцах, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхтэй Үндсэн хуулийн шүүхийн мэдээллийн системийг хамтран хөгжүүлэх, туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд У Сунтай ярилцаж санал солилцлоо.

 

Random Posts