ДОРЖИЙН ОДБАЯР

Odbayar gishuunЖагарномч ДОРЖИЙН ОДБАЯР

Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн.

Боловсрол:
1985 онд Дорнод аймгийн 10 жилийн I сургууль,
1987 онд Москва хотын Залуучуудын дээд сургууль, эвлэлийн ажилтан,
1997 онд Энэтхэгийн эрх зүйн үндэсний их сургууль, эрх зүйч,
2000 онд Голландын Клингиндаелийн академи, дипломатч.

Ажилласан байдал:
1987-1989 онд Дорнод аймгийн Пионерийн зөвлөл, ХЗЭ-ийн хороонд зааварлагч,
1990-1991 онд МХЗЭ-ийн гүйцэтгэх хороо, Тэргүүлэгч гишүүн,
1991-1992 онд Монголын Залуучуудын холоо, Хяналтын зөвлөлийн дарга,
1997-2000 онд Хууль зүйн яам, ахлах мэргэжилтэн, Олон улсын эрх зүйн тасгийн ахлагч, газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн яам, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга,
2000-2004 онд Дорнод аймгийн Засаг дарга,
2004-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд,
2013-2016 онд “Альтернатив энерги” ХХК, зөвлөх.

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшин Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон.

Шагнал:
2005 онд “Алтан гадас” одон,
2011 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон.