Үндэсний Аудитын газраас Үндсэн хуулийн цэцийн даргын 2019 оны санхүүгийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланг “Зөрчилгүй” саналаар дүгнэлээ

Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 18 дугаар зүйлийн 18.2, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.5-д заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн даргын  2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд Үндэсний Аудитын газраас санхүүгийн тайлангийн аудит хийлээ. 

Тус газраас аудит хийж, санхүүгийн тайланг ирүүлэхдээ “Үндсэн хуулийн цэцийн даргын төсвийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээ болон төсвийн гүйцэтгэлийн тайланг материаллаг зүйлсийн хувьд Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, УСНББОУС-д нийцүүлж, Сангийн сайдын баталсан бодлого, журам, зааврын дагуу үнэн, бодитой, шударга илэрхийлсэн тул “Зөрчилгүй” санал дүгнэлт гаргаж байна” гэсэн байна.