suld

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХУУЛЬ

1993 оны 2 дугаар сарын 15-ны өдөр

(Хэсэгчлэн авав)

41 дүгээр зүйл. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль гаргах

2. Улсын Их Хурал анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгийн тухай Сонгуулийн ерөнхий хорооны илтгэлийг сонсож, дараа нь энэ асуудлаар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасан бол түүнийг сонсоно.

Илтгэл, дүгнэлтийг сонссоны дараа Улсын Их Хурлын гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Цэцийн даргаас асууж танилцана.

4З дугаар зүйл. Ерөнхийлөгчийн сонгуулийн талаархи маргааныг шийдвэрлэх

Ерөнхийлөгчийн сонгуулийн талаархи маргааныг Үндсэн хуулийн цэц, шүүх, сонгуулийн хороо хууль тогтоомжид заасан харьяалал, журмын дагуу шийдвэрлэнэ.

 

suld

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ

1993 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

(Хэсэгчлэн авав)

ТАВДУГААР БҮЛЭГ. ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГ БИЕЛҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ, ЦУЦЛАХ

23 дугаар зүйл.  Хууль тогтоомж  зөрчин байгуулсан  олон  улсын  гэрээг  хүчингүй болгох

Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан байгууллага, албан тушаалтан  олон улсын гэрээ  байгуулах эрх хэмжээний талаарх хууль тогтоомжийг зөрчин гэрээ байгуулсан бол тухайн олон улсын гэрээг дараахь  байгууллага  авч хэлэлцэж хүчингүй болгож болно:

1/ соёрхон баталсан олон улсын гэрээг Монгол Улсын Их Хурал өөрөө буюу Үндсэн хуулийн цэц;

 

suld
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ТӨРИЙН БЭЛГЭ ТЭМДГИЙН ТУХАЙ

1994 оны 5 дугаар сарын 20-ны өдөр

(Хэсэгчлэн авав)

ХОЁРДУГААР БҮЛЭГ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СҮЛД, ТҮҮНИЙГ ҮЙЛДЭХ, ДҮРСЛЭХ, БАЙРЛУУЛАХ

6 дугаар зүйл. Төрийн сүлдийг байрлуулах

1. Төрийн сүлдийг:

4/ Улсын Их Хурлын чуулган, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндсэн хуулийн цэцийн хуралдааны болон Төрийн ордны соёмбот танхим, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөө, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Үндсэн хуулийн цэцийн даргын албан тасалгаанд;

9/ Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн хурал, бүх шатны Засаг дарга, шүүх, прокурор, монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суугаа дипломат болон худалдааны бүрэн эрхт төлөөлөгч, консулын газрын хэвлэмэл хуудаст;

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Монгол Улсын Төрийн далбаа, түүнийг үйлдэх,дүрслэх, мандуулах,байрлуулах, дурсгах

14 дүгээр зүйл. Төрийн далбааг байрлуулах, дүрслэх

1. Төрийн далбааг дараахь газар байнга байрлуулна:

1/ Улсын Их Хурлын чуулган, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндсэн хуулийн цэц, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, бүх шатны шүүхийн шүүх хуралдааны танхим

2/ Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Үндсэн хуулийн цэцийн даргын албан тасалгаа;

 

suld
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ

1995 оны 10 дугаар сарын 19-ний өдөр

(Хэсэгчлэн авав)

26 дугаар зүйл. Санал асуулгын дүнг гаргах, санал асуулга явуулсан асуудлыг шийдвэрлэгдсэнд тооцох

6. Санал асуулгын талаар Сонгуулийн ерөнхий хорооны гаргасан шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзсэн бол санал асуулгыг дахин явуулна.

27 дугаар зүйл. Санал асуулгын талаархи маргааныг шийдвэрлэх

Санал асуулгын талаархи маргааныг Үндсэн хуулийн цэц, шүүх, Сонгуулийн ерөнхий хороо, нутаг дэвсгэрийн болон хэсгийн хороод хууль тогтоомжид заасан харьяалал, журмын дагуу шийдвэрлэнэ.

suld
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ

2006 оны 07 сарын 06 өдөр

(Хэсэгчлэн авав)

4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд

4.1.Дор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна:

4.1.1. төрийн улс төр, захиргаа, тусгай албан тушаалд байнга, эсхүл түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон албан хаагч;

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах

10 дугаар зүйл. Хөрөнгө, орлогын мэдүүлэг

10.1. Энэ хуулийн 4.1-д заасан этгээд хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргана.

10.2. Энэ хуулийн 4.1-д заасан этгээд /цаашид “мэдүүлэг гаргагч” гэх/ хөрөнгө, орлогын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй.

 

11 дүгээр зүйл. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах

11.1. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг дараахь байгууллага, албан тушаалтан хуульд заасан хугацаанд бүртгэж, хадгална:

11.1.1.төрийн өндөр албан тушаалтан болон төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаатай адилтгах албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар;

14 дүгээр зүйл.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтэд мэдээлэх

14.1.Дараахь албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны 2 дугаар улиралд багтаан “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэн нийтлэх ба цахим мэдээллийн сүлжээнд байрлуулна:

14.1.4. Үндсэн хуулийн цэцийн дарга, түүний орлогч, гишүүн;

 

suld
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ

2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр

(Хэсэгчлэн авав)

33 дугаар зүйл. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэх журам

33.3.Байнгын хороо энэ хуулийн 33.2-т заасны дагуу санал, дүгнэлт гаргаснаас хойш нэгдсэн хуралдаан ажлын 5 өдөрт хуралдаж Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг дараахь журмаар хэлэлцэнэ:

33.3.2.Цэц Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан дүгнэлт гаргасан бол түүнийг сонсоно;

33.3.4. гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны илтгэл, Цэцийн дүгнэлт болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно;

 

suld
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ

1997 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

(Хэсэгчлэн авав)

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

8 дугаар зүйл. Гүйцэтгэх ажилд хориглох зүйл

8.4. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалтан, Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Монголбанкны Ерөнхийлөгч, Монгол Улсын яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар гүйцэтгэх ажилтан, туслагч, туслах ажилтан байж болохгүй.

8.5. Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүн, шүүгч, прокурор, өмгөөлөгчийн үнэмлэхийг халхавчийн баримт бичиг болгон ашиглахыг хориглоно.

 

suld

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

АРХИВЫН ТУХАЙ

1998 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр

(Хэсэгчлэн авав)

6 дугаар зүйл. Үндэсний архивын сан хөмрөг, түүний бүрэлдэхүүн

6.4. Төрийн архивын сан хөмрөг нь дараахь баримтаас бүрдэнэ:

6.4.2. Үндсэн хуулийн цэц, шүүх, прокурорын байгууллагын архивын баримт;

23 дугаар зүйл. Төрийн архивын сан хөмрөгийн баримтыг байгууллагын архивт хадгалах хугацаа

23.1. Архивын баримтыг байгууллагын архивт тэдгээрийг зохион бүрдүүлсэн оны дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн тооцож дор дурдсан хугацаагаар хадгалан уг хугацаа дууссаны дараа түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой хэсгийг нь төрийн архивт шилжүүлнэ:

23.1.4. Үндсэн хуулийн Цэцэд-20 жил;

25 дугааp зүйл. Архивын баримтын ашиглалт

25.5. Төрийн архивт шилжүүлсэн баримтаа аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн үнэ төлбөргүй үзэж ашиглах эрхтэй .

 

suld

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ

2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр

(Хэсэгчлэн авав)

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ

ЕРӨНХИЙ ҮНДЭСЛЭЛ

ХОЁРДУГААР БҮЛЭГ Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт, зарчим

8 дугаар зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа хууль ёсны байх

8.3. Шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй хуулийг хэрэглэхгүй.

8.4. Шүүх хэрэглэж байгаа хууль нь Үндсэн хуульд нийцээгүй байна гэж үзвэл тухайн хэргийн байцаан шийтгэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар санал гаргах ба Улсын дээд шүүх нь уг саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргана.

ДОЛДУГААР ХЭСЭГ

ШҮҮХИЙН ӨМНӨХ БАЙЦААН ШИЙТГЭХ АЖИЛЛАГАА

ХОРИН ДОЛДУГААР БҮЛЭГ Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх

205 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх үндэслэл, хугацаа

205.1.Прокурор дор дурдсан үндэслэл байвал хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлнэ:

205.1.6.тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;

НАЙМДУГААР ХЭСЭГ ШҮҮХИЙН АЖИЛЛАГАА

229 дүгээр зүйл. Хэргийг түдгэлзүүлэх

229.1. Шүүгч дараахь тохиолдолд хэргийг түдгэлзүүлнэ:

229.1.3. тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;

229.1.5. тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хууль нь Үндсэн хууль

зөрчиж байгаа эсэхийг тогтоолгохоор Улсын дээд шүүхээс Үндсэн

хуулийн цэцэд хандсан бол.

 

suld

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр

(Хэсэгчлэн авав)

ЕРӨНХИЙ ҮНДЭСЛЭЛ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл

10 дугаар зүйл. Хууль, олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх

10.2.Хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж шүүх үзвэл тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар саналаа гаргана.

10.3.Улсын дээд шүүхийн хуралдаанаар энэ хуулийн 10.2-т заасан саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлтийг мэдүүлэх тухай тогтоол гаргана. Харин үндэслэлгүй гэж үзвэл ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр санал гаргасан шүүхэд буцаана.

 

suld

  МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ

2002 оны 06 дугаар сарын 27-ны өдөр

(Хэсэгчлэн авав)

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.3. Үндсэн хуулийн цэцийн гишүүн… ийг томилох, чөлөөлөх болон тэдгээрийн орон тоо, цалин, урамшуулалтай холбогдсон асуудлыг тус тусын хуулиар зохицуулна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ Төсвийн байгууллага, албан тушаалтны төсвийн удирдлагын талаархи бүрэн эрх

11 дүгээр зүйл. Төсвийн ерөнхийлөн захирагч

11.1. Дараахь албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна:

11.1.6.Үндсэн хуулийн цэцийн дарга Үндсэн хуулийн цэцийн төсвийн;

16 дугаар зүйл. Ерөнхий менежер

16.1. Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий ерөнхий менежертэй байна.

16.2. Дараахь албан тушаалтан төсвийн ерөнхий менежер байна:

16.2.6.Үндсэн хуулийн цэцийн ажлын албаны дарга Үндсэн хуулийн цэцийн төсвийн;

 

suld

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ

2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

(Хэсэгчлэн авав)

ХОЁРДУГААР БҮЛЭГ Төрийн албан тушаал

7 дугаар зүйл.Төрийн захиргааны албан тушаал, түүний ангилал

7.1.Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна:

7.1.1. Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, шүүх, Үндсэн хуулийн

цэц, прокурорын байгууллагын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх

албан тушаал;

7.9.Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл ийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэлийг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно.

8 дугаар зүйл.Төрийн тусгай албан тушаал

8.1.Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна:

8.1.1. Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор;

 

suld

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ШҮҮХИЙН ТУХАЙ

2002 оны 07 дугаар сарын 04-ний өдөр

(Хэсэгчлэн авав)

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх зарчим

12.4.Улсын дээд шүүх энэ хуулийн 12.3-т заасан саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргана.

 

suld

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

2002 оны 07 дугаар сарын 04-ний өдөр

(Хэсэгчлэн авав)

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Прокурорын эрх хэмжээ

22 дугаар зүйл.Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах

22.1.Улсын ерөнхий прокурор Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлүүлэхээр Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргана.

22.2.Улсын ерөнхий прокурорын ийнхүү гаргасан хүсэлт Үндсэн хуулийн цэцийн тухай6 хуульд заасан шаардлагыг хангасан байна.

 

suld

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

2005оны 11 сарын 17-ны өдөр

(Хэсэгчлэн авав)

ГУРАВДУГААР БҮЛЭГ Хорооны бүрэлдэхүүн, ажлын алба

11.5. Хорооны гишүүнд дараахь этгээдийг нэр дэвшүүлэхгүй:

11.5.3. Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор;

 

suld

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

(Хэсэгчлэн авав)

ТАВДУГААР БҮЛЭГ

Нэхэмжлэл гаргах, түүнийг хүлээн авах

34 дүгээр зүйл. Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах

34.1.Шүүгч дараахь тохиололд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:

34.1.8.захиргааны акт нь Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон бөгөөд Үндсэн хуулийн цэцийн харьяаллын маргаан бол;

35 дугаар зүйл. Нэхэмжлэлийг өөр шүүхэд шилжүүлэх

35.1.Энэ хуулийн 34.1.1., 34.1.2., 34.1.8., 34.1.10.-т заасан үндэслэл байвал нэхэмжлэлийг харьяалагдах шүүхэд буюу Үндсэн хуулийн цэцэд,  мөн хуулийн 34.1.9.-д заасан үндэслэл байвал прокурорт тус тус шилжүүлнэ.

 

suld

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

АРБИТРЫН ТУХАЙ

2003 оны 05 дугаар сарын 09-ний өдөр

(Хэсэгчлэн авав)

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Арбитрын бүрэлдэхүүн, түүнийг бүрдүүлэх журам

15 дугаар зүйл. Арбитрч томилох журам

15.1. Энэ хуульд заасан эрх бүхий этгээд хуулиар хориглосноос бусад хэнийг ч арбитрчаар томилж болно.

15.2. Дараахь этгээдийг арбитрчаар томилохыг хориглоно:

15.2.1. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн;

 

suld

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ

2003 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр

(Хэсэгчлэн авав)

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

3 дугаар зүйл.  Төрийн хяналт шалгалтын тогтолцоо, хүрээ

3.1. Төрийн хяналт шалгалт нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч,Төрийн аудитын байгууллага болон төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалт /цаашид “мэргэжлийн хяналт” гэх/, Үндсэн хуулийн Цэц, шүүх, прокурорын хяналт, нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалтаас бүрдэнэ.

3.2. Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн хяналт шалгалт, Үндсэн хуулийн цэц, шүүх, прокурорын хяналт болон Төрийн аудитын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг тус тусын хууль тогтоомжоор зохицуулна.

 

suld

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ЯАМНЫ ЭРХ ЗYЙН БАЙДЛЫН  ТУХАЙ

2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр

(Хэсэгчлэн авав)

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Яамнаас Улсын Их Хурал, Ерөнхийлөгч,

бусад байгууллагатай харилцах

22 дугаар зүйл. Бусад байгууллага, иргэдтэй харилцах

22.1.Яам нь Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүх, прокурорын болон Улсын Их Хурлаас байгуулдаг бусад байгууллагатай, эдгээр байгууллага нь яамтай сайдаар  дамжуулан харилцана.


suld

МОНГОЛ УЛСЫН БАГА ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1992 оны 5 дугаар сарын 15-ны өдөр. Улаанбаатар хот

Дугаар 34

Монгол Улсын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.Үндсэн хуулийн цэцийн дарга, гурван гишүүнийг /гурван талаас тус бүр нэг/ орон тооны, таван гишүүнийг орон тооны бус байхаар тогтоосугай.

2.Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах хүний тухай саналаа 1992 оны 6 дугаар сарын 1-ний дотор Улсын Бага Хуралд оруулахыг Улсын Бага Хурлын дарга, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхэд даалгасугай.

 

                                                              suld

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

1993 оны 6 дугаар сарын 8-ны өдөр. Улаанбаатар хот

Дугаар 40

Журам батлах тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.”Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.

suld

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТАНГАРАГ

ӨРГӨХ ЁСЛОЛЫН ЖУРАМ

(Хэсэгчлэн авав)

Монгол Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргасны дараа Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас товлон тогтоосон өдөр, цагт Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө.

Нэг. Тангараг өргөх ёслолын бэлтгэл

5.Ерөнхийлөгч тангараг өргөх ёослолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, тусгай газрын дарга нар, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Ерөнхий прокурор, улс төрийн намуудын удирдагч, улсын хэмжээний зохион байгуулалтын бүтэц бүхий олон нийтийн байгууллага болон хэвлэл, мэдээллийн алба, иргэдийн төлөөлөгчид, гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нарыг урьсан байна.

 

suld

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙ АЛБАН АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЛИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

2008 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 46

Төрийн албаны тухай хуулийн 28.2.1, 28.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг албан тушаалын сарын цалингийн 30 хувиар тогтоож, 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.

 

suld

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙ ӨМСГӨЛИЙН ЗАГВАР, ХЭРЭГЛЭХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ

1997 оны 5 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 32

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Үндсэн хуулийн цэцийн гишүүний өмсгөлийн загвар, хэрэглэх журмыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Үндсэн хуулийн цэцийн гишүүний өмсгөлийг 1998 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэглэхээр тогтоосугай.

З.Энэ тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

suld

Монгол Улсын Их Хурлын 1997 оны 32 дугаар тогтоолын хавсралт

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН  ГИШҮҮНИЙ

ӨМСГӨЛИЙН ЗАГВАР, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

Нэг. Гишүүний өмсгөлийн загвар

1.Үндсэн хуулийн цэцийн гишүүний өмсгөл /цаашид “өмсгөл” гэх/ нь Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат биш, бие даасан байдлын бэлэгдэл, Үндсэн хуулийн цэцийн нэр төр, ёс зүйн болон Цэцийн хуралдааны төр ёсны хүндэтгэлийн илэрхийлэл мөн.

2.Гишүүний өмсгөл нь Монгол төрийн уламжлалт өнгө, хослолын онцлог, дэлхийн улс орны Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хуралдааны өмсгөлийн нийтлэг жишигт үндэслэн, монгол үндэсний хувцасны шинжийг тусгасан хүрэн өнгөтэй байна.

З.Гишүүний өмсгөл нь сул чөлөөтэй хэлбэртэй, босоо захтай, энгэр нь уулзсан, хүрэн өнгийн торгомсог эдээр хийсэн зангидмал гурван товчтой, зах, энгэр, барта, ханцуйны ирмэгүүд хар өнгийн торгомсог эдээр эмжсэн дотортой байна.

4.Гишүүний өмсгөлийн хоёр мөрний оёдлын энгэр талд нугалаас гаргаж хувцсыг өргөн чөлөөтэй болгохын хамт ханцуй нь үзүүр рүүгээ өргөн /трапец/ хэлбэртэй байна.

5.Гишүүний өмсгөлийн бүрэлдэхүүн хэсэг нь малгай юм. Малгайн их бие хүрэн өнгөтэй байх бөгөөд орой дээрээ ижил өнгийн сампинтай, ар шилээ хүртэл эргэн тойрон дэрэвгэр хар өнгийн эргүүлэгтэй, ардаа хос улаан залаатай байна.

6.Өмсгөлийн загварын зургийг хавсаргав.

Хоёр.Гишүүний өмсгөлийг хэрэглэх журам

1.Гишүүний өмсгөлийг зөвхөн Цэцийн хуралдааны үед өмсөнө.

2.Гишүүн өмсгөлдөө гүн хүндэтгэлтэй хандаж, цэвэр үзэмжтэй байлгаж хэрэглэнэ.

3.Гишүүний өмсгөлийн эдэлгээний хугацаа дуусаагүй байхад үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд түүний эдэлгээний элэгдлийг хассан үнийг буруутай этгээдээр төлүүлнэ.