Гадаад харилцаа ба хамтын ажиллагаа

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц тулгын чулуугаа тулсан үеэс эхлэн гадаад орны адил төстэй үүрэг гүйцэтгэдэг олон байгууллагуудтай хэлхээ холбоо тогтоон ажиллаж байна. Ингэхдээ гадаад орнуудын Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудтай харилцан төлөөлөгч солилцон, үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрлэх асуудлаар мэдээлэл, туршлага солилцон , үндсэн хуулийн шүүхүүдийн олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирлээ.

Үндсэн хуулийн цэцийн төлөөлөгчид 1993-2010 онд Австри , ХБНГУ, БНСУ, БНПУ, ОХУ, БНБУ, БНУУ, БНРУ, БНТУ зэрэг орны Үндсэн хуулийн шүүхүүдэд албан ёсны айлчлал хийн мөн хугацаанд дээрх орны Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчдийг хүлээн авч өөрийн орны болон байгууллагын ажил амьдралтай танилцуулан харилцан суралцаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц ХБНГУ-ын Ханс Зайделын сан, Конрад Аденеуарын сан зэрэг байгуулагатай хамтран олон улсын болон бүс нутгийн арга хэмжээг өөрийн эх орондоо амжилттай зохион байгуулсан. Тухайлбал 2002 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан “Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн сахин хамгаалах баталгаа мөн” сэдвээр олон улсын онол практикийн бага хурал, 2005 онд “ Үндсэн хуулийн шүүх ба Улс төр” сэдвийн дор Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн 3 дугаар семинар, 2007 онд Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 15 жилийн ойд зориулан “ Монгол Улсын Үндсэн хуулийн хяналт: Төлөв байдал, цаашдын хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, 2009 онд “Үндсэн хуулийн хяналт ба Эрх мэдлийг хуваарлах нь” сэдвийн дор Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн 6 дугаар бага хурлыг тус тус зохион байгуулсан.

Монгол улсын Үндсэн хуулийн цэц 2009 онд Европын Холбооны Венецийн комиссоос ӨАБНУ-ын Үндсэн хуулийн шүүхтэй хамтран Кап Туан хотноо зохин байгуулсан Үндсэн хуулийн шүүхүүдийн Дэлхий дахины Анхдугаар бага хурал, АНУ-ын Ардчилалын төвөөс Вашингтон, Бухарест, Будапешт, Киев,Прага, Страсбург ,Сан-Франциско хотноо зохион байгуулсан Олон Улсын шүүгчдийн бага хурлууд, Индонези, Монгол, Тайланд, Филиппин, БНСУ-ын Үндсэн хуулийн болон Дээд шүүхүүд Конрад Аденуарын сантай хамтран Жакарта, Манила , Бангкок, Улаанбаатар, Сеул хотноо зохион байгуулсан Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн олон улсын арга хэмжээнүүдэд тогтмол оролцож ирсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2005 онд Үндсэн хуулийн шүүх болон түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн бага хурал байгуулах санал дэвшүүлэн, Азийн нийгэмлэг байгуулах Бэлтгэл хорооны ажилд идэвхтэй оролцон улмаар 2010 оны 7 дугаар сард байгуулагдсан Үндсэн хуулийн шүүхүүд болон түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсон.

  • Гадаад орнуудын Үндсэн хуулийн шүүхүүд болон бусад холбоосыг Холбоо барих хуудаснаас ДЭЛГЭРЭНГҮЙ үзээрэй.

Монгол улсын Үндсэн хуулийн цэц гадаад орнуудын Үндсэн хуулийн шүүх болон түүнтэй адил төстэй байгууллагуудтай харилцан төлөөлөгч солилцож ирсэн

2009 он

– БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн урилгаар Цэцийн дарга Ж.Бямбадорж гишүүн Наранчимэг нар 6 дугаар сард зочилон, Тамгын газрын ахлах зөвлөх Ж.Бямбажав, ахлах шинжээч Я.Нацагдорж, хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болортунгалаг нар сургалтанд хамрагдлаа.

2008 он

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж АНУ-ын Техасын Их сургуулийн урилгаар Техасын их сургуульд 3 дугаар сарын 24-31-ний өдрүүдэд зочилсон.

– Турк улсын Үндсэн хуулийн шүүхийн урилгаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж,орлогч дарга Н.Жанцан, гишүүн Д.Наранчимэг, Ж.Амарсанаа нар Туркт 3 дугаар сарын 6-19-ий өдрүүдэд айлчилсан.

– Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Очирбат, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням, Д.Сарантуяа нар Ханнс-Зайделын сангийн урилгаар ХБНГУ-д 5 дугаар сарын 18-25-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.

– Мөн АНУ-ын Техасын Их сургуулийн урилгаар Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан 2008 оны 6 дугаар сарын 1-10-ны өдрүүдэд АНУ-д зочилсон.

– Австрийн Үндсэн хуулийн шүүхийн урилгаар МУ-ын Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан, гишүүн Ж.Амарсанаа, гишүүн Ц.Сарантуяа нар 9 дүгээр сард Австри улсад айлчилсан.

– Цэцийн даргын урилгаар БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга Ли Ган Гуг /туслахын хамт/ 7 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилсан.

2007 он

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын урилгаар БНУУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга М.Бихари тэргүүтэй төлөөлөгчид Их Монгол Улс байгуулагдсны 800 жилийн ой, Үндэсний баяр наадмын ажиллагааг үзэж сонирхон манай улсад 7 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд айлчилсан.

– Цэцийн даргын урилгаар Австрийн Үндсэн хуулийн шүүхийн дэд ерөнхийлөгч Б.Биерлайн, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Вагнер 9 дүгээр сарын 03-08-ны өдрүүдэд айлчилсан.

2006 он

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Очирбат, Д.Наранчимэг, Тамгын газрын дарга З.Өлзийсайхан нар ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн даргын урилгаар 1 дүгээр сарын 11-16-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийв.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан, гишүүн Д.Наранчимэг, Ж.Болдбаатар, Ц.Сарантуяа нар 1 дүгээр сарын 16-26-ны өдрүүдэд ХБНГУ-ын Ханс- Зайделын сангийн урилгаар тус улсад ажлын айлчлал хийн, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан олон улсын арга хэмжээнд оролцож илтгэл тавив. Мөн төлөөлөгчид ХБНГУ-ын Карлсруа хотод буй ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүх болон Дээд шүүхэд зочилон ажлын айлчлал хийв.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн Ч.Дашням нар 5 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Холбооны Бүгд найрамдах Австри Улсын Үндсэн хуулийн шүүхийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, орлогч дарга Н.Жанцан нар 6 дугаар сарын 25-28-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Унгар Улсын Үндсэн хуулийн шүүхийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, орлогч дарга Н.Жанцан нар БНБУ-ын Үндсэн хуулийн шүүхийн даргын урилгаар 6 дугаар сарын 29-өөс 7 дугаар сарын 02-ны өдрүүдэд БНБУ-ын Үндсэн хуулийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ойн арга хэмжээнд оролцов.

– ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькин тэргүүтэй төлөөлөгчид /4 хүн/ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын урилгаар 8 дугаар сарын 24-29-ний өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийв.

2005 он

– Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан Конрад Аденаурын Сангийн Азийн бүсийн захирал Колин Дюркоп 6 дугаар сард Монгол Улсад ажлын айлчлал хийв.

– БНБУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга Н.Беронов тэргүүтэй төлөөлөгчид /3 хүн/ 6 дугаар сарын 28-аас 7 дугаар сарын 02-ны өдрүүдэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын урилгаар манай улсад албан айлчлал хийв.

– Кампучийн Үндсэн хуулийн зөвлөлийн дарга Бин Шин тэргүүтэй төлөөлөгчид 9 дүгээр сарын 8-11-ний өдрүүдэд Монгол улсад албан айлчлал хийв.

2004 он

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан, гишүүн Ж.Болдбаатар нар 5 дугаар сарын 22-24-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Болгар Улсын Үндсэн хуулийн шүүхийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв.

2003 он

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан, гишүүн Л.Рэнчин, Ц.Сарантуяа нар ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн даргын урилгаар 6 дугаар сарын 2-6-ний өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийв.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын урилгаар ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д. Зорькин тэргүүтэй төлөөлөгчид /3 хүн/ 9 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийв.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Ж.Өлзийсайхан , ажилтан Д.Нарантуяа, Э.Лхагвасүрэн, Г.Лхамсүрэн нар 11 дүгээр сарын 30-аас 12 дугаар сарын 7-ны өдрүүдэд Ханнс Зайделын сангийн урилгаар ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцах айлчлал хийв.

2002 он

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан, гишүүн Ж.Амарсанаа, Ц.Сарантуяа, Ч.Дашням, түшмэл Ё.Өнөборгил нар 4 дүгээр сарын 14-28-ны өдрүүдэд ХБНГУ-ын Ханс-Зайделын сангийн урилгаар ХБНГУ, Португали Улсад албан ёсны айлчлал хийв.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн урилгаар ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч О.И.Тиунов, Г.А.Жилин нар 9 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд манай улсад айлчлав.

2001 он

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан /гэргийн хамт/, гишүүн Ж.Бямбажав, Д.Чилхаажав нар Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн даргын урилгаар 5 дугаар сарын 26-наас 6 дугаар сарын 1-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийв.

2000 он

– Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга Ким Ён Жун тэргүүтэй төлөөлөгчид /6 хүн/ 7 дугаар сард Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн даргын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийв.

– Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга Мустафа Бумин тэргүүтэй төлөөлөгчид /10 хүн/ 9 дүгээр сарын 25-29-ны өдрүүдэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийв.

1999 он

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан, гишүүн Д.Чилхаажав, ажилтан М.Лантав, Б.Цэндээхүү нар 12 дүгээр сарын 3-10ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулийн шүүхийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан, гишүүн Ж.Амарсанаа, С.Жанцан, В.Удвал нар Ханс-Зайделын сангийн урилгаар 7 дугаар сарын 18-30-ны өдрүүдэд ХБНГУ-ын Мюнхен , Бонн хотод Парламент ба Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагаатай танилцах , туршлага судлах ажлын айлчлал хийв.

1997 он

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд, гишүүн Л.Баасан, С.Жанцан, Ж.Бямбажав, түшмэл Ж.Баттуяа нар 2 дугаар сард Холбооны Бүгд найрамдах Герман Улсын Ханс -Зайделын сангийн урилгаар ХБНГУ-д ажлын айлчлал хийв.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан Бүгд Найрамдах Польш Улсын Үндсэн хуулийн шүүх дээр 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 29-ний өдрүүдэд нэг сарын хугацаатай туршлага судлав.

1996 он

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Бүгд найрамдах Польш улсын Үндсэн хуулийн Трибунал/шүүх/ ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Бямбаа 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Польш улсын Үндсэн хуулийн шүүх дээр туршлага судлав.

1995 он

– Бүгд Найрамдах Польш Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга А. Золл тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийв.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Бүгд найрамдах Польш улсын Үндсэн хуулийн Трибунал/шүүх/ ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн С.Жанцан 10-11 дүгээр сард Бүгд Найрамдах Польш улсын Үндсэн хуулийн шүүх дээр туршлага судлав.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, Д.Чилхаажав, Ч.Энхбаатар,Ц.Цолмон, Цэцийн нарийн бичгийн дарга Б.Цэндээхүү нар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханс –Зайделын сангийн урилгаар 11 дүгээр сарын 5-19-ны өдрүүдэд Бавари мужийн Үндсэн хуулийн шүүх, ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхэд зочилж туршлага судлав.

1994 он

– Бүгд Найрамдах Польш Улс, РумынУлсын ҮХШ-ийн даргын урилгаар 3 дугаар сарын 17-24-ний өдрүүдэд Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд, гишүүн Ж.Бямбаа, Ц.Цолмон, Д.Чилхаажав нар албан ёсны айлчлал хийв.

– Бүгд Найрамдах Унгар Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга Ласло Шоёом/ гэргийн хамт/ ,орлогч дарга др.Томаш Лабади,гишүүн Геза Килени нар 7 дугаар сарын 7-12-ны өдрүүдэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн урилгаар манай улсад айлчлал хийв.

– Бүгд Найрамдах Румын Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга Василе Жоня, шүүгч Мурару Иоан, Виорел Чобану, туслах Динка Виржил тэргүүтэй төлөөлөгчид 10 дугаар сарын 04-07-ны өдрүүдэд Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийв.

1993 он

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд, гишүүн Г.Нямдоо, Л.Баасан нар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулийн шүүхийн даргын урилгаар тус улсад 6 дугаар сард албан ёсны айлчлал хийв.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд, гишүүн Н.Жанцан нар 9 дүгээр сарын 13-19-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Унгар Улсын Үндсэн хуулийн шүүхийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд, гишүүн Н.Жанцан нар 9 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Австри Улсын Үндсэн хуулийн шүүхийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс зохион байгуулсан олон улсын арга хэмжээ ба Цэцийн төлөөлөгчид оролцсон олон улсын арга хэмжээ.

2010 он

– Үндсэн хуулийн шүүхүүдийн шүүгчдийн Азийн нийгэмлэг байгуулах 3 дугаар уулзалтад 4 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн Д.Мөнхгэрэл нар 4 дүгээр сарын 6-8ны өдрүүдэд оролцсон.

– Индонезийн нийслэл жакарта хотноо 7 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд болсон Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн 7 дугаар бага хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, Цэцийн хуралдааны нарийн бичгийн дарга Г.Агар-Эрдэнэ нар оролцсон. Ж.Бямбадорж дарга “Монгол Улсын Сонгуулийн тогтолцоо “ сэдвээр илтгэл тавьсан.

– Казакстаны Үндсэн хууль батлагдсаны 15 жилийн ойд зориулан Астана хотноо 8 дугаар сарын 26-28ны өдрүүдэд болсон олон улсын бага хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, орлогч дарга Н.Жанцан нар оролцон Ж.Бямбадорж дарга сэдвээр илтгэл тавьсан.

– Таджикистаны Душанбе хотноо 11 дүгээр сарын 4-6ны өдрүүдэд болох сэдэвт олон улсын бага хуралд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж оролцон сэдвээр илтгэл тавина

2009 он

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн Ц.Сарантуяа (орчуулагч Гэрэлмаа) нар ӨАБНУ-ын Кап Таун хотноо 1 дүгээр сард “ Үндсэн хуулийн эрх зүйн асуудлаархи Дэлхий дахины анхдугаар бага хуралд оролцсон. Европын Холбооны Венецийн комиссосс ӨАБНУ ын Үндсэн хуулийн шүүхтэй хамтран зохиион байгуулсан энэхүү бага хуралд дэлхийн 93 орны Үндсэн хуулийн болон дээд шүүхийн дарга, гишүүд оролцсон өндөр хэмжээний арга хэмжээ болсон.

– Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхүүд болон түүнтэй адил төстэй байгууллагуудын Нийгэмлэг байгуулах Бэлтгэл хорооны 2 дугаар уулзалт БНСУ-ын Сөул хотноо 4 дүгээр сард болсон. Уг уулзалтад Цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн Д. Мөнхгэрэл нар ХБНГУ ын Конрад Аденуарын сангийн зардлаар оролцсон.

– Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн 6 дугаар бага хурлыг ХБНГУ-ын Конрад Аденуартай хамтран 9 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав.

2008 он

– 4 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо болсон Үндсэн хуулийн шүүхийн Азийн нийгэмлэг байгуулах бэлтгэл хорооны уулзалтад Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан, гишүүн Д.Мөнхгэрэл нар оролцож үг хэлэв.

– БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх байгуулагдсны 20 жилийн ойд зориулан Сөүл хотноо 9 дүгээр сарын 1-4-нд болсон олон улсын симпозиумд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Болдбаатар оролцон ” Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа ба тулгамдсан зарим асуудал” сэдвээр илтгэл тавьсан.

2007 он

– 3 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо болсон “Үндсэн хуулийн эрх зүй дэх хийдэл ба дутагдалтай талууд” сэдвээр хийсэн олон улсын бага хуралд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн асан В.Удвал нар оролцож илтгэл тавьсан.

– Фертийн гэр бүлийн сан, Мичиганы Их сургуулийн хуулийн сургуулиас Мичиган мужийн Анн Арбор хотноо 5 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд хамтран зохмион байгуулсан олон улсын шүүгчдийн XV бага хуралд Цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн Ж.болдбаатар нар оролцож илтгэл тавьсан.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 15 жилийн ойд зориулан 9 дүгээр сард олон улсын бага хурал зохион байгуулж, түүнд ХБНГУ, ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч, Р.Меллингхоф, А.Слива нар урилгаар оролцож илтгэл тавьсан.

2006 он

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн Ч.Дашням нар АНУ-ын Фертийн сангийн урилгаар 5 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Чехийн нийслэл Прага хотноо болсон Олон улсын шүүгчдийн XIV бага хуралд оролцов

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Болдбаатар Английн Кембриджийн Их сургуулийн урилгаар “ Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсан түүхэн ба олон улсын ач холбогдол, нөлөө “ сэдвээр 4 дүгээр сарын 20-оос 5 дугаар сарын 18-ны өдрүүдэд лекц уншив.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, орлогч дарга Н.Жанцан , цэцийн зөвлөх Ч.Энхбаатар нар 11 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Филиппины нийслэл Манила хотноо болсон Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн IV бага хуралд оролцож , илтгэл тавив.

2005 он

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн Ц.Сарантуяа нар 5 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Киприйн Никози хотноо болсон Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн бага хуралд оролцов.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн Ч.Дашням, Ж.Амарсанаа нар 5 дугаар сарын 25-27ны өдрүүдэд АНУ-ын Фертийн сангаас Украины Киев хотноо зохион байгуулсан Олон улсын шүүгчдийн XIII бага хуралд оролцов.

– Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн семинарыг ХБНГУ-ын Конрад- Аденуарын сантай хамтран 9 дүгээр сарын 06-08-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж 9 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд Сеул хотноо болсон Үндсэн хуулийн эрх зүйн төлөө Азийн чуулга уулзалтад оролцов.

2004 он

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан, зөвлөх Ч.Энхбаатар нар 3 дугаар сарын 30-аас 4 дүгээр сарын 06-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотноо болсон Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн семинарт оролцов.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан, гишүүн Ж.Болдбаатар нар 5 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд ” АНУ-ын Ардчилалын төлөө төв”-өөс Румын Улсын Бухарест хотноо зохион байгуулсан Олон улсын шүүгчдийн XII бага хуралд оролцов.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга З.Өлзийсайхан БНСУ-ын Койка байгууллагын шугамаар 06 сарын 28-аас 7 дугаар сарын 10-ны өдрүүдэд шүүгчдэд зориулсан сургалтанд хамрагдав.

2003 он

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан 5 дугаар сарын 22-31-ны өдрүүдэд Вашингтон хотноо болсон Олон Улсын шүүгчдийн XI бага хуралд оролцов.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанаа, Ц.Сарантуяа нар 9 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд Индонезийн Жакарта хотноо ХБНГУ-ын Конрад Аденуарын сангаас зохион байгуулсан Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн семинарт орлцов.

2002 он

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан 5 дугаар сарын 22-24-ны өдрүүдэд Францын Страсбург хотноо ” АНУ-ын Ардчилалын төлөө төв”-өөс зохион байгуулсан Олон улсын шүүгчдийн X бага хуралд оролцов.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан “Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн сахин хамгаалах баталгаа мөн” сэдвээр олон улсын онол практикийн бага хурал зохион байгуулав.

2001 он

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан 5 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд ” АНУ-ын Ардчилалын төлөө төв”-өөс БНУУ-ын Будапешт хотноо зохион байгуулсан Олон улсын шүүгчдийн IX бага хуралд оролцож илтгэл тавив.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн В.Удвал АНУ-ын Техасын Их сургуулийн хуулийн сургуулийн Азийн шүүгчдийн давтан сургалтанд 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 17-ны өдрүүдэд оролцов.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 04-ны өдрүүдэд Москва хотноо болсон ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн 10 жилийн ойн арга хэмжээ, олон улсын бага хуралд оролцов.

2000 он

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан ”АНУ-ын Ардчилалын төлөө Төв”-өөс 5 дугаар сарын 24-28-ний өдрүүдэд АНУ-ын Сан Франциско хотноо зохион байгуулсан Олон Улсын шүүгчдийн VIII бага хуралд оролцсон.

1999 он

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан 5 дугаар сарын 27-29-ны өдрүүдэд ”АНУ-ын Ардчилалын төлөө Төв”-өөс Москва хотноо зохион байгуулсан Олон улсын шүүгчдийн бага хуралд оролцов.

1997 он

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд, гишүүн Л.Баасан, Н.Жанцан,Д.Чилхаажав, Ж.Бямбажав нар 3 дугаар сарын 10-14-ны өдрүүдэд АНУ-ын Соросын сангийн санхүүжилтээр Париж хотноо болсон Төв Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн семинарт оролцов.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд 11 дүгээр сарын 3-4-ны өдрүүдэд ”АНУ-ын Ардчилалын төлөө Төв ”-ийн урилгаар Франц Улсын Страсбург хотноо болсон Олон улсын Шүүгчдийн бага хуралд оролцов.

1995 он

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ч.Энхбаатар 4 дүгээр сард Тайландын Бангкок хотноо болсон Олон Улсын бага хуралд оролцов.