Иргэд хүний эрхийг хамгаалах талаар Цэцтэй хамтран ажиллахыг чухалд үзэж байна

“Өдрийн сонин” 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартаа Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч Ж.Нэргүйтэй Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлаар хийсэн ярилцлагыг нийтэлжээ.

Асуулт:Өнгөрсөн жил Үндсэн хууль батлагдсаны, Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 30 жилийн боллоо. Энэ 30 жилээ хэрхэн дүгнэж байна вэ?

Хариулт:Ардчилсан төрт улсын тулгуур багана болсон Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан төрийн анхны байгууллагуудын нэг бол Үндсэн хуулийн цэц юм.