• Монгол түүхээрээ, энэ түүхийг бүтээсэн ард түмнээрээ бахархах өдөр

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 4 дүгээр зарлигаар эзэн богд Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн саналыг үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” гэж нэрийдэж бүх нийтээр тэмдэглэж байхаар болсон билээ.

  • Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Ц.Сарантуяад “Хүндэт доктор” цол гардуулав

    Хууль зүйн шинжлэх ухааны доктор /Sc.D/, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, Монгол Улсын Гавьяат хуульч, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Цэрэнбалтавын.Сарантуяад өнөөдөр /2022.11.17/ Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулиас “Хүндэт доктор” цол гардууллаа. Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн “Хүндэт доктор” цол хүртсэн Ц.Сарантуяа нь “Үндсэн хуулийн процессын эрх зүй” , “Үндсэн хуулийн эрх зүйгээр бодлого бодох аргачлал”, “Үндсэн хуулийн процессын эрх зүй: Суурь ойлголт, тулгамдсан асуудал” зэрэг Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр олон бүтээл туурвисан нэрт хуульч эрдэмтэн билээ.

  • 31 жилийн өмнө энэ өдөр Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн билээ

    Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийн нэгэн тэмдэглэлт үйл явдал өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тохиож байна.Энэ өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн хоёрдугаар хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн түүхтэй.

    Үндсэн хуулийн төслийг хэлэлцэхийн өмнөх түүхийн хуудсыг эргэн сөхөхөд, БНМАУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт, шинэчлэл хийх тухай санаа анх 1988 оны дунд үеэс эхлэн тавигдаж, 1989 оны эхээр “БНМАУ-ын 1960 оны Үндсэн хуулийг шинэчлэн найруулах ажлыг эрхлэн гүйцэтгэх комиссыг” байгуулжээ.

  • “Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Их Сургууль хамтран “Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа. Улсын Их Хурлын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, хуульчид, эрдэмтэн судлаачид оролцсон энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын чиглүүлэгчээр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил ажилласан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар нээж үг хэлэв. 

  • “Хуульчдын форум-2022”-ыг “Үндсэн хуулийн үзэл баримтлал-сорилт, бэрхшээл” сэдвийн дор зохион байгууллаа

    Монголын Хуульчдын холбооноос дөрөв дэх жилдээ “Хуульчдын форум”-ыг “Үндсэн хуулийн үзэл баримтлал-сорилт, бэрхшээл” сэдвийн дор 2022 оны аравдугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

    Энэ жил ардчилсан, шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ой тохиож байна. Энэ бол хүний эрх, эрх чөлөөг дархлан хамгаалж, засгийн бүх эрх ард түмний мэдэлд ирж, нийгмийн асуудлыг эрх мэдлээр биш эрх зүйт ёсоор шийдвэрлэж, төрийн удирдлага Үндсэн хуульд захирагддаг болсны 30 жилийн ой юм. Тиймээс дөрөв дэх удаагийн “Хуульчдын форум” “Үндсэн хуулийн үзэл баримтлал, сорилт, бэрхшээл” сэдвийн зохион байгуулагдаж, хуульч, эрдэмтэн, судлаачид санал, бодлоо солилцож, хэлэлцлээ.

  • “Үндсэн хуулийг дээдлэх ёсны индекс” нэвтрүүлэхийг санал болгожээ

    Бүгд Найрамдах Индонез Улсад зохион байгуулагдсан Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн Дэлхийн Бага Хурлын 5 дугаар Их Хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Чинбат тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Тус Их Хурлын үеэр зохиогдсон Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн салбар хуралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр даргалж, гишүүн байгууллагуудын төлөөлөгчид улс орны төр, засаг Үндсэн хуулийг дагаж мөрдөж байгаа эсэхэд үнэлгээ өгөх механизм байгуулах, Дэлхийн Бага Хурлын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Удирдах товчоонд нэр дэвшүүлэх зэрэг асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэжээ.

  • УИХ-ын дарга Г.Занданшатар Туркийн Үндсэн хуулийн шүүхийн шинээр томилогдсон гишүүний тангараг өргөх ёслолд оролцлоо

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2022 оны 10 дугаар 17-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч Зүхтү Арсланы урилгаар Туркийн Үндсэн хуулийн шүүхийн шинээр томилогдсон гишүүний тангараг өргөх ёслолд Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Монгол-Туркийн Парламентын бүлгийн дэд дарга Ж.Мөнхбат нарын хамт оролцов.

  • Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНТУ-ын Үндсэн хуулийн шүүхийн ерөнхийлөгч Зүхтү Арслантай уулзлаа

    Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 10 дугаар сарын 14-ний өдөр тус улсын Үндсэн хуулийн шүүхийн ерөнхийлөгч Зүхтү Арслантай уулзав.

    Уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноён Зүхтү Арслан Улаанбаатар хотноо болсон Азийн нийгэмлэгийн V хуралд оролцох үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн талаар сонирхолтой илтгэл тавьж байсныг онцлон тэмдэглэв.