“Хуульчдын форум-2022”-ыг “Үндсэн хуулийн үзэл баримтлал-сорилт, бэрхшээл” сэдвийн дор зохион байгууллаа

Монголын Хуульчдын холбооноос дөрөв дэх жилдээ “Хуульчдын форум”-ыг “Үндсэн хуулийн үзэл баримтлал-сорилт, бэрхшээл” сэдвийн дор 2022 оны аравдугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

Энэ жил ардчилсан, шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ой тохиож байна. Энэ бол хүний эрх, эрх чөлөөг дархлан хамгаалж, засгийн бүх эрх ард түмний мэдэлд ирж, нийгмийн асуудлыг эрх мэдлээр биш эрх зүйт ёсоор шийдвэрлэж, төрийн удирдлага Үндсэн хуульд захирагддаг болсны 30 жилийн ой юм. Тиймээс дөрөв дэх удаагийн “Хуульчдын форум” “Үндсэн хуулийн үзэл баримтлал, сорилт, бэрхшээл” сэдвийн зохион байгуулагдаж, хуульч, эрдэмтэн, судлаачид санал, бодлоо солилцож, хэлэлцлээ.