Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Тамгын газрын хамт олон зудын эрсдэлд байгаа малчдад туслах хандивын аянд нэгдлээ

Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, улсын хэмжээнд 20 гаруй сум зудын байдалтай, цаашид хаваржилт хүндэрч болзошгүй байгаатай холбогдуулан зудын эрсдэлд байгаа малчдад туслах сайн дурын хандивын аяныг улс орон даяар өрнүүлсээр байна. Энэхүү аянд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Тамгын газрын хамт олон нэгдэж мөнгөн хандив үзүүллээ.  
Ташрамд дурдахад, үүсээд байгаа нөхцөл байдлыг хохирол багатай даван туулахаар Монгол Улсын Засгийн газар “Үндэстнээрээ нэгдмэл байж малчдадаа тусалья”, Монголын Улаан загалмайн нийгэмлэг “Малчдад тусалья” сайн дурын аяныг тус тус зохион байгуулж байна.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

Нэр бүхий иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалт, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлсэн билээ. Цэц уг мэдээллийг хянан хэлэлцэх дунд суудлын хуралдааныхаа товыг зарлаад байна.