• About: admin

Posts by admin:

  • Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

    Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу өмнө нь хойшлуулсан Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын зарим заалт нь Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон заалтыг агуулгаар нь сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг товлоод байна.

  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

    Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр өмнө нь хойшлуулсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а, 25.7.5.б, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь заалт, 173 дугаар зүйлийн 173.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ.

  • Үндсэн хуулийн хяналтын байгууллагын Евразийн нийгэмлэгийн цахим хурал боллоо

    Үндсэн хуулийн хяналтын байгууллагын Евразийн нийгэмлэгийн цахим хурал 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр боллоо.
    Тус хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр, Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн захирал Р.Мухийт, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Ёслол, гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Солонго нар оролцов.

    1997 онд байгуулагдсан тус нийгэмлэгт өдгөө Армен, Азербайджан, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ, Таджик, Узбекистан, Монгол Улсын Үндсэн хуулийн хяналтын байгууллагууд гишүүнээр нь сонгогдон ажиллаж байна.

  • Тусгай боть хэвлэн гаргалаа

    Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 5 дугаар Их хурал “Ази дахь Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн хөгжлийн өнөөгийн байдал” сэдвийн хүрээнд 2022 оны 8 дугаар сарын 18-19-ний өдөр Улаанбаатар хотноо болсон билээ.

    Хурлын үеэр Үндсэн хуульт ёсыг дээдэлж улам төлөвшүүлэх, цар тахлын нөхцөлд хүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах, түүний механизмыг сайжруулахад Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын эзлэх байр суурийг бататгах зэрэг сэдвээр 16 илтгэл сонсож хэлэлцүүлснээс гадна Их хурлаас “Улаанбаатарын тунхаглал” бичиг батлан гаргасан юм.

  • Чуулганаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэв

    Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.

    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцсэн байна.

  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа

    Монгол Улсын Их Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 71 дүгээр тогтоолын зарим заалт  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хэлэлцүүлэхээр товлосон байсан билээ.

  • “Улс төр судлаач” мэргэжлээр суралцаж буй оюутнууд Цэцийн үйл ажиллагаатай танилцав

    Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн нийгмийн ухааны салбарын Улс төр судлалын тэнхимийн оюутан, багш нарын төлөөлөл 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцлаа.
    Энэ үеэр тэдэнд Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрх, чиг үүрэг, Үндсэн хуулийн хяналтын онцлогийн талаар Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Референт Н.Онударь дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.

  • Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойн мэндчилгээг нь уламжилж өгөхийг хүслээ

    Монгол Улс, Румын Улсын Үндсэн хуулийн шүүхүүдийн хооронд шууд харилцаа тогтоох, хамтран ажиллах сонирхол, боломж их байгааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Румын Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Василика Басил Константинескуг өөрийнх нь хүсэлтээр 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч уулзах үеэр мэдэгдлээ.

  • Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд анхан шатны дадлага сургалтад хамрагдав

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын алба хаагчид энэ оны 03 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд анхан шатны танхимийн болон, биет дадлага сургалтад хамрагдав. 

  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэв

    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэв.