• Оюутнууд Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцлаа

    “Отгонтэнгэр” их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутнууд 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордонд зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

    Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн Тамгын газраас “Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийн товчоон” баримтат кино үзүүлж сонирхуулсны зэрэгцээ байгууллагынхаа бүрэн эрх, чиг үүрэг, Үндсэн хуулийн хяналтын онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариулт өгөв.
    Ийнхүү эрх зүйн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд сургалтын хөтөлбөрт нь тусгагдсаны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцлаа.

  • Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнууд Кибер аюулгүй байдлын сургалтад хамрагдлаа

    Кибер аюулгүй байдлын Зөвлөл, Удирдлагын академи хамтран “Цахим засаглалын төлөв, цаашдын чиг хандлага /Кибер аюулгүй байдал/” сэдэвт сургалтыг 2024 оны 3 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэ нь кибер аюулгүй байдлыг бэхжүүлэхээр боловсруулсан шинэ модулаар явагдсан анхны сургалт юм. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв, Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газар, Удирдлагын академи, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн багш нар удирдан явуулсан тус сургалтад төрийн болон албаны онц чухал мэдээлэл хамгаалах үүрэг бүхий Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн Үндэсний комисс, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төрийн албаны Зөвлөл, Шүүхийн ерөнхий Зөвлөл, Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зэрэг нийт 36 байгууллагын кибер аюулгүй байдал хариуцсан албан хаагчид хамрагдлаа.

  • Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор дадлага, сургуулилт хийж, бэлэн байдлыг хангаж ажиллав

    Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16.00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор дадлага, сургуулилт хийж, бэлэн байдлыг хангах өдөр болгосон юм.

    Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнууд улс орон даяар зарлан мэдээллийн дохиог дамжуулах үед өөрт ойр байгаа аюулгүйн цугларах талбайд цуглаж, дадлага сургуулилт хийж, бэлэн байдлыг хангаж ажиллав.

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрлөө

    Улсын Их Хурлын 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.
    Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан уг дүгнэлтийг танилцуулсан. Уг дүгнэлтэд, Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд “сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй.” гэсэн 29.3.3 дахь заалт нэмсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.

  • Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэн байна

    Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хорооны 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.

    Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд нэмсэн 29.3.3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн …

  • “Үндсэн хууль, Захиргаа, Эдийн засгийн эрх зүйн суурь асуудлууд” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний V бага хурал амжилттай боллоо

    МУИС-ийн Хууль зүйн сургууль, Япон Улсын Нагояагийн Их сургууль “Үндсэн хууль, Захиргаа, Эдийн засгийн эрх зүйн суурь асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний V бага хурлыг 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод хамтран зохион байгуулав.

    Уламжлал болсон олон улсын энэ удаагийн бага хурлаар Үндсэн хууль, Захиргааны эрх зүйн суурь асуудлуудаас гадна эдийн засгийн эрх зүйд хамаарах өргөн хүрээний асуудлаар тавьсан илтгэлүүд, өрнүүлсэн хэлэлцүүлгийг англи хэл дээр зохион байгуулснаараа онцлог болсон байна.

  • “Бодлогын гол чиглэлүүд үндэсний хөтөлбөрт тусгагдан хэрэгжих ёстой”-г онцлон тэмдэглэв

    Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хорооноос “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийн ээлжит хэлэлцүүлгийг 2024 оны 3 дугаар сарын15-ны өдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг, дэд дарга Г.Даваадалай нар оролцлоо.

    Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “2023 онд батлагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай анхлагч хуулийн үйлчлэлийн хүрээ өргөн, хяналт хариуцлагын тогтолцоо шинээр бүрдэж байгаа тул хууль хэрэглээний зүй зохистой практик бий болгох бодлогын гол чиглэлүүд үндэсний хөтөлбөрт тусгагдан хэрэгжих ёстой”-г онцлон тэмдэглэв.

    Мөн тэрээр, “Хөтөлбөрийн төсөлд одоогийн байдлаар 40 гаруй байгууллагаас санал ирсэн бөгөөд энэ сарын 25-ны өдрийг хүртэл байгууллага, олон нийтийн саналыг нээлттэй хүлээн авна” гэв.

  • Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Амжилт бол сонголт” эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрт хамрагдсан Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын эмэгтэй албан хаагчид сургалт зохион байгууллаа

    Монгол Улсын Засгийн газрын жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар баримталж буй бодлого, “2024 онд Удирдлагын академид улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэх сургалт, судалгааны ажлын төлөвлөгөө”-ний хүрээнд зохион байгуулсан “Амжилт бол сонголт” эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийг 2024 оны 1 дүгээр сарын 18-31-ний өдрүүдэд 3 удаа Удирдлагын академийн Төрийн инновац, хөгжлийн албаны хамт олон зохион байгуулсан билээ.

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг зохицуулсан хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн
    Ц.Мөнх-Оргилоор ахлуулан байгуулсан.

    Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2024 оны 3 дугаар 04-ний өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

  • Үндэсний аянд нэгдэж хандив илгээсэнд талархал илэрхийлсэн байна

    Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хамт олонд хандаж малчдад туслах үндэсний аянд нэгдэн, хандив илгээсэнд нь талархал илэрхийлсэн байна.

    Тэрбээр, “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн ам, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар учруулж байгаа зудын гамшигтай тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулан, төр, засгийн шийдвэрийг бүх талаар дэмжиж, малчин ард иргэддээ туслах үндэсний аянд нэгдэж халуун сэтгэлийн хандив илгээсэн танай хамт олонд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс болон нийт ард иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэжээ.