
Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэдийн гаргасан мэдээллийн дагуу Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1.10 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн билээ.
Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хийхээр товлоод байна.