Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажил явагдаж байна.

undsen huuli 1Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх тухай” 151 дүгээр зарлиг гаргасан. Уг зарлигийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр “Хөрөнгө гаргах тухай” 357 дугаар тогтоол баталсан билээ.

Undsen huuli 3

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх ажлын хүрээнд “Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн эмхтгэл (1911-2016 он)” 16 боть, “Монгол Улсын олон улсын гэрээний түүхэн эмхтгэл (1911-2016 он)” 40 боть, “Их Засаг”-ийн эхийг туурвин бүтээх, хүүхдэд зориулан Монгол Улсын Үндсэн хуулийн комикс ном, иргэдэд зориулан Монгол Улсын Үндсэн хуулийн багц ном эрхлэн гаргах болон “Монгол Улсын Үндсэн хууль-25 жил” баримтат кино хийхээр төлөвлөсөн.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс дээрх ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам болон Шинжлэх ухааны Академитай хамтран ажиллаж, ойг тэмдэглэх бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

Undsen huuli 2Одоогийн байдлаар иргэдэд зориулан Монгол Улсын Үндсэн хуулийн багц ном эрхлэн гаргах ажлын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг монгол бичгээр; монгол хэлээр; англи хэлээр; монгол, англи хэлээр тус тус хэвлэн иргэдийн гарт хүргэхэд бэлэн болсон байна.