Үндсэн Хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтаар баталгаажсан иргэний хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн “… Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ.” гэсэн заалтаар төлбөр авагчийн өмнө ямар ч үүрэг хүлээгээгүй барьцаалагч гэрээгээр олж авсан болон өөрийн хөрөнгөөсөө төлбөр төлөгчийн өмнөөс хариуцлага хүлээхээр болж, барьцаалагчийн Үндсэн хуулиар баталгаажсан өмчлөх эрхийг зөрчсөн байна гэж үзээд дээрх заалтыг 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

                        ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ