Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, доктор, профессор Н.Жанцан “Төр дээдлэх соёл 100 асуулт, хариулт” хэмээх шинэ номоо гаргажээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор Наваанпэрэнлэйн Жанцан бэсрэгхэн хэмжээтэй боловч өвөрмөц зохиомжтой өргөн агуулга бүхий “Төр дээдлэх соёл 100 асуулт, хариулт” бүтээлийг бичсэн нь уншигчдын гар дээр хүрлээ.

Төрийн албанд тэр тусмаа төрийн өндөр дээд гэж хэлж болох албыг 40 гаруй жил тасралтгүй хашсан түүний амьдрал үйлсийн туршлага залуу үед тэр дундаа төрийн албанд зүтгэж яваа хэн бүхэнд амьд үлгэр дуурайл болохыг шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор Бүдрагчаагийн Даш-Ёндон энэ номын дээвэр үгэнд онцолжээ.

Jantsan dargiin nomТөрд зүтгэж яваа хүнд ачаа даах чадвар гэж нэг чухал зүйл байдаг. Тэр ачааг оюуны чадавх, сэтгэлийн бяраар давдаг. Өөрөөр хэлбэл, та өөрийнхөө эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр өөрийгөө тэр шаардлагыг хангах өндөр төвшинд бэлтгэх ёстой, хэрэв та үлгэн салган ажил гүйцэтгэх төвшинд өөрийгөө бэлтгэсэн бол юун өөр салбарт давхар хүчээ үзэх, төрийн ажлыг цалгардуулахгүй явахаа хичээх л үлдэнэ. Тийм болохоор өөрийнхөө авьяас билэг, боломж бололцоогоо мэдэрч ажлаа хуваарьлаж сурах нь чухал.

 

Зохиогч  энэхүү бүтээлээрээ төр, хууль ёсийг дээдлэх тухай залууст санаа, сургамж, зөвлөлгөө өгөхийг хичээсэн  болохоо  номын өмнөтгөлд дурьдсан байна.

POST COMMENT