Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн гишүүн орнууд чууллаа.

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн гишүүн орны Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхий Нарийн бичгийн дарга нарын 3 дугаар уулзалт Индонезийн нийслэл Жакарта хотноо  амжилттай болж өнгөрлөө.

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн гишүүн орны Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхий Нарийн бичгийн дарга нарын 3 дугаар уулзалт 2016 оны 5 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Жакарта хотноо  болж Азийн нийгэмлэгийн гишүүн 16 орноос 13 орон буюу Афганистан, Азербайджан, Индонез, Киргиз, Малайз, Монгол, Мьянмар, БНСУ, ОХУ, Тайланд, Филиппин, Турк, Узбекистаны Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагын Ерөнхий нарын бичгийн дарга нар оролцсон байна.

Энэ удаагийн уулзалт нь 2016 оны  8 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Индонезийн Балид болох Азийн нийгэмлэгийн 3 дугаар их хурлын өмнө болж байгаагаараа онцлог бөгөөд Нийгэмлэгийн Байнгын нарийн бичгийн дарга нарын газар байгуулах, түүнийг хамтарсан байдлаар байгуулах Индонези, БНСУ-ын санал, эсвэл нэг газар төвлөрсөн байдлаар байгуулах, тойргийн журмаар байгуулах Туркийн санал, Нийгэмлэгийн Дүрмийн тодорхой заалтад өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага байгаа талаар болон Их хурлын бэлтгэл ажлын талаар ярилцав.

Indonesia 2

Ерөнхий нарын бичгийн дарга нарын 3 дугаар уулзалтад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг, Тамгын газрын Хамтын ажиллагаа, мэдээлэл, технологийн газрын зөвлөх Ё.Өнөборгил нар оролцож, хэлэлцэж буй асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн байр суурийг илэрхийлэн үг хэлсэн байна.