Олон улсын бага хурал боллоо.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Дээд шүүхийн Үндсэн хуулийн танхимын зүгээс 2016 оны 6 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд Киргиз Улсын Иссык-Күл нуурын эрэг дээр зохион байгуулсан “Төрийн эрх мэдлийн байгууллага хоорондын хяналт, тэнцвэрийн тогтолцоог үр дүнтэй гүйцэтгэхэд Үндсэн хуулийг сахиулах байгууллагын эзлэх байр суурь болон ач холбогдол” сэдэвт олон улсын бага хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар оролцлоо.

Sugar gishuun

Олон улсын бага хуралд Монгол, Тайланд, Болгар, Латви, Азербайджан, Турк, ОХУ, БНСУ, Литва, Армени, Хорват, Румын, Украйн, Казахстан, Узбекистан, Тажикистан болон Индонезийн Үндсэн хуулийн шүүхүүдийн дарга нар болон шүүгчид мөн Европын Зөвлөлийн Венецийн Комиссын шинжээч нар оролцов.

 Бага хурлын үеэр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар БНКУ-ын Дээд шүүхийн Үндсэн хуулийн танхимын дарга М.Ш.Касымалиев, ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн орлогч дарга С.П.Маврин нартай уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.

kirgiz