Монгол Улсын Үндсэн хуулийн цэц болон Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүх хоорондын хоёр талын хамтын ажиллагааны тухай санамж бичиг байгууллаа.

Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүх байгуулагдсаны 55 жилийн ойг 2017 оны 4 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Анкара хотноо ёслон тэмдэглэсэн байна. Уг арга хэмжээний хүрээнд “Үндсэн хуулийн шүүхээс үндсэн эрхийг сахин хамгаалах нь” сэдэвт олон улсын бага хурал зохион байгуулсан бөгөөд тус хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Жанцан, гишүүн Д.Одбаяр нар оролцов.

TurkishДээрх арга хэмжээнд Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Оросын Холбооны Улс, Испанийн Вант Улс, Бүгд Найрамдах Итали Улс, Монгол Улс зэрэг нийт 30 орны Үндсэн хуулийн шүүх мөн олон улсын шүүхийн байгууллагуудын төлөөлөгчид оролцож Үндсэн хуулийн шүүхээс үндсэн эрхийг сахин хамгаалахтай холбогдолтой туршлага, саналаа бага хурал болон дугуй ширээний хэлэлцүүлгийн үеэр солилцов.

Мөн энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц болон Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүх хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд хоёр талын Хамтын ажиллагааны тухай санамж бичиг байгуулсан байна.