ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхээс зохион байгуулсан Олон Улсын бага хуралд оролцлоо.

Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн шүүхээс 2017 оны 5 дугаар сарын 15-наас 19-ний өдрийн хооронд Санкт-Петербург хотноо зохион байгуулсан “Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл: Номнол ба практик” сэдэвт олон улсын бага хурал болон Санкт-Петербургийн Олон улсын хууль зүйн 7 дугаар чуулга уулзалтад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, Д.Ганзориг нар оролцлоо. Олон улсын бага хуралд Д.Газориг гишүүн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц: Хүний эрхийн хамгаалалт” сэдвээр илтгэл тавив.

LFДээрх арга хэмжээнд Европ, Ази, Африк, Латин Америкийн Үндсэн хуулийн шүүх, дээд шүүхүүд болон олон улсын байгууллагуудын 40-өөд улсын 100 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд бага хурал болон чуулга уулзалтын үеэр төлөөлөгчид Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар санал, бодлоо солилцсон байна.