Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйл нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа Улсын Их Хурлаас 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйл нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг  хянан хэлэлцлээ.

Dund suudliin huralМаргааныг Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэх явцад уг маргаан нь Үндсэн хуулийн эрх зүйн маргааны шинжийг агуулаагүй болох нь тогтоогдож, харин 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу цагдаагийн комиссар цолтой ажиллаж байсан хүмүүст Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар цагдаагийн хурандаа цол олгохоор шийдвэрлэсэн боловч уг асуудлын эрх зүйн үр дагаврыг бүрэн гүйцэт шийдвэрлээгүй байна гээд, дээрх эрх зүйн хийдлийг арилгах талаар мэдээлэл гаргагч нар хууль тогтоох байгууллагад хандах эрх нь нээлттэй болохыг дурдаж  24 дүгээр магадлалыг гаргалаа.