Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг ОХУ-ын Холбооны Өмгөөлөгчдийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг ОХУ-ын Холбооны Өмгөөлөгчдийн танхимын дэд Ерөнхийлөгч Сучков Андрей Владимирович, тус танхимын зөвлөх Федеров Вахтанг Важаевич, Монгол хуульчдын холбооны анхны Ерөнхийлөгч, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батсүх, мөн гишүүн Г.Оюунцэцэг нарыг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзав.

OHU umguulugchdiin tanhimiin tuluulul

            Уулзалтаар ОХУ-ын Холбооны Өмгөөлөгчдийн танхимын зохион байгуулалт, үйл ажиллагаа, ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхэд өмгөөлөгчийн оролцоо, өмгөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон зарим асуудлаар мэдээлэл солилцлоо. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааны талаар танилцуулав.

OHU umguullugchdiin tanhimiin tuluulugch nar

            Уулзалтын дараа төлөөлөгчид Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордонтой танилцав.