Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал, “ММ” агентлагийн улс төрийн тоймч Ж.Алтангэрэл нарыг “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

Монголын Үндэсний телевизийн  50 жилийн ойг тохиолдуулан, Үндсэн хуулийн үзэл санааг төлөвшүүлэх, Монгол Улсын хууль тогтоомжийг тайлбарлан таниулан, Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг олон нийтэд шуурхай хүргэхэд оруулсан хувь нэмрийг  үнэлж  Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч  Гомбын Золжаргал,  Монголын Үндэсний телевизийн “ММ” агентлагийн улс төрийн тоймч, Монголын парламентын сэтгүүлчдийн холбооны  тэргүүн  Жигжидсүрэнгийн Алтангэрэл  нарыг “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

Tv shagnal garduulav

Шагналыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордонд  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат гардуулав.

  Н.Чинбат: “Өнгөрсөн хугацаанд Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз үзэгч, сонсогчдынхоо эрх ашиг, сонирхол, хүсэл эрмэлзлийг ямагт өндөрт  тавьж,  цаг үеэ мэдэрсэн олон сайхан нэвтрүүлэг бэлтгэж   сэтгэлийг баясгаж ирсэн. Мөн үүний хамт Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг ард түмэндээ түгээн хүргэх талаар ихээхэн ажил хийж ирснийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Та бүхнээр уламжлан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн өмнөөс болон хувиасаа телевизийн үе үеийн уран бүтээлчдэд баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье” гэв.