Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж нэр бүхий иргэд Улсын Их Хурал нь 2018 оны 62 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш байдлын зарчмыг алдагдуулж зарим иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн, улмаар Үндсэн хуулийн хэд хэдэн заалтад нийцээгүй байна гэсэн өргөдөл, мэдээлэл ирүүлсний дагуу уг тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлт гарсан байна.

Энэхүү дүнэлтийг Улсын Их Хурал хүлээн авч хэлэлцээд 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 76 дугаар тогтоол гарган хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн учраас уг маргааныг хяналтын журмаар дахин хянан үзэж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлоод байна. /2018.11.21/