Цэц Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэв

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Улсын Их Хурлаас 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт, Хорин есдүгээр зүйлийн 1, Дөчдүгээр зүйлийн 1,2, Жаран наймдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх асуудлаар мэдээлэл ирүүлсэн билээ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэв.