Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбатад баяр хүргэсэн захидал ирүүлэв

Бүгд Найрамдах Азербайжан Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга Фархад Абдуллаев Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шинэ даргаар сонгогдсонтой нь холбогдуулан  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатад баяр хүргэж, “энэхүү эрхэм үүргийг биелүүлэхэд тань өндөр амжилт хүсэн хүндэтгэлээ илэрхийлье” гэсэн захидал ирүүлэв.

Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч доктор, профессор Зухту Арслан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатад ирүүлсэн захидалдаа,”Эрхэмсэг дарга аа! Таныг даргаар сонгогдсонд баяр хүргэж, Таны арвин их мэргэжлийн туршлага Цэцийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулна гэдэгт итгэл дүүрэн байна. Энэ ялдамд Танд гүн хүндэтгэлээ дахин илэрхийлье!” гэжээ.