Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэнэ

    Монгол Улсын  Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг  2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 09.30 цагаас хийхээр товлов.

 

Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэхээр товлосон байна.