Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын шинжээч нартай уулзав

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр, Ж.Эрдэнэбулган нар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Сонгууль ажиглах тусгай багийн гишүүн, шинжээч Рената Тардиол болон Маро Калво нарыг 6 дугаар сарын 03-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтаар гишүүн Д.Одбаяр Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлт, Үндсэн хуулийн цэцэд Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр, мөн холбогдох маргааныг хянан шийдвэрлэдэг процессын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, сонгууль ажиглах тусгай багийн гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгөв.