Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан хойшлов

       Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт болон 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэх Их суудлын өнөөдөр /2021-11-03/-ийн хуралдааныг хуульд заасан хугацаагаар хойшлуулав.