Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэнээс ирүүлсэн мэдээлэл, гомдлын дагуу Эрүүгийн хуулийн 11.7 дугаар 2.2, 24.6 дугаар зүйлийн 2.4 дэх заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг үүсгэсэн билээ.

Ийнхүү маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2022 оны  02 дугаар сарын 23-ны өдрийн 9.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд хийхээр товлосон байна.