Маргааныг хэрэгсэхгүй болгов

Иргэн Н.Мөнгөнтуяа Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэл, гомдлын шаардлагаасаа татгалзах хүсэлтийг ирүүлсэн тул Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн маргааныг хэрэгсэхгүй болгосон байна.

Иймд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.2,  24.6 дугаар зүйлийн 2.4 дэх заалт нь  Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1,2 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэхээр товлосон Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг цуцлав.