Гамшгаас хамгаалах бэлэн байдлын дадлага сургуулилт зохион байгуулав

       Монгол Улсын Үндсэн  хуулийн цэцийн Тамгын газраас Гамшгаас хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, газар хөдлөлтийн талаарх ерөнхий ойлголт, аюулаас урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн өмнө, дараа ямар арга хэмжээ авах, өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах талаарх дадлага сургуулилтыг Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран 2022 оны  3 дугаар сарын 24-ний өдрийн 16.00 цагт зохион байгууллаа.

         Дадлага сургуулилтын үеэр бүрэлдэхүүний ирц, томилгоот бүлгүүдийн бэлтгэлжилт, бэлэн байдлын цүнхний иж бүрдлийг шалгаж, богино долгионы радио станц ашиглах, бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлтийн талаар зөвлөмж, ажлын чиглэлийг өгч, нийт албан хаагчид  идэвхтэй оролцлоо.