Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар, Отгонтэнгэр их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Хүний эрх-дэвшилтэд бодлогын хүрээлэн, Боловсролын магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөл хамтран 2022 оны 4 дугаар сарын 29-ний өдөр “Монгол Улс дахь Хүний эрхийн тулгамдсан зарим асуудал, шийдвэрлэх арга зам” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Отгонтэнгэр их сургуулийн захирал, доктор Н.Энхзаяа хурлыг нээж, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дэд дарга Г.Даваадалай, Боловсролын магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлийн судалгаа, хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн С.Батдулам нар мэндчилгээ дэвшүүлэв.

Хүний эрхийн тулгамдсан асуудлын хүрээнд Монгол Улсын хүний эрхийн тэргүүлэх судлаачдын төлөөлөл Монгол Улсын хуулиудад хийсэн хүний эрхийн үнэлгээ, судалгааны үр дүн, Бизнес ба хүний эрх, Дээд боловсрол дахь нийгмийн тэгш бус байдал, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, Цар тахлын үеийн гэр бүлийн хүчирхийлэл, Хүний эрхийг хязгаарлахад тавих гол нөхцөл зэрэг сэдвээр илтгэлүүдийг хэлэлцүүллээ.