Нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагнагдав

       Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсгийг үндэслэн Нийслэл хотын хөгжил, бүтээн байгуулалт, ард иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Солонгыг Нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагналаа.

       Хангарди одонг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гардуулан өгч, Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын түүхт 100, 101, Эзэн Богд Чингис Хааны мэндэлсний 860 жилийн ойн баярын мэндийг хүргэв.