“Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө” сэдэвт сургалт боллоо

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Шүүхийн сургалтын төвөөс шүүгчийн сургалтын нэгдсэн бодлогын хэрэгжилтийн хүрээнд “Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө” сэдэвт сургалтыг 2022 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтыг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар удирдан явуулав.

Сургалтад нийслэлийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид танхимаар, орон нутгийн шүүгчид цахимаар хамрагдлаа.
Эх сурвалж: Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Шүүхийн сургалтын Мэдээллийн төв.