Хөдөлмөрийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэнэ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хийхээр товлоод байна.

Хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 82.1.2, 82.1.3, 82.1.4 дэх заалт, мөн зүйлийн 82.5 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг  хянан шийдвэрлэнэ.