Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар маргааныг хяналтын журмаар хянан хэлэлцэнэ

Нэр бүхий иргэдийн өргөдөл, мэдээллээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 1/02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон тогтоолын заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэв.

 

Уг маргааныг хяналтын журмаар хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 9.30 цагаас хийхээр товлоод байна.