Оюутнууд Цэцийн ордонд зочиллоо

“Отгонтэнгэр” их сургуулийн оюутан, багш нарын төлөөлөл өнөөдөр /2023-3-29/ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордонд зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

 Энэ үеэр тэдэнд “Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийн товчоон”, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” баримтат кино тус тус үзүүлж сонирхуулсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийн түүхэн замнал,  Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрх, чиг үүрэг болон Үндсэн хуулийн хяналтын онцлогийн талаар Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Референт Б.Эрдэнэбаяр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.

Отгонтэнгэр их сургууль нь бакалавр, магистрын болон докторын зэрэгтэй боловсон хүчин бэлтгэх, судалгаа шинжилгээний ажил эрхлэх, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий дээд боловсролын байгууллага билээ.