Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг хойшлууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 1/02 дугаар тогтоолоор хүчингүй болсон заалтыг агуулгаар нь сэргээж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хяналтын шатны журмаар шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хийхээр товлосон билээ.

Уг хуралдаанд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал нар хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн тул дээрх маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг  холбогдох хуульд заасан үндэслэлээр хойшлууллаа.