Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд анхан шатны дадлага сургалтад хамрагдав

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын алба хаагчид энэ оны 03 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд анхан шатны танхимийн болон, биет дадлага сургалтад хамрагдав.  

Уг сургалт нь гамшиг осол тохиолдсон үед өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тусламж, үйчилгээ үзүүлэх, учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан эрсдлийг хохирол багатай даван туулах мэдлэг, дадлага олгох, мэдээлэл өгөх ач холбогдолтой байлаа.