Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 71 дүгээр тогтоолын зарим заалт  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хэлэлцүүлэхээр товлосон байсан билээ.

 

      Монгол Улсын Их Хурлаас дээрх хуралдаанд Улсын Их Хурлыг төлөөлөн оролцох “Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай” 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрээ хүчингүй болгож, 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очирыг Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байна.

 

       Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргааны материалыг судлан үзэж, нэмэлт тайлбар гаргах, хуралдаанд өөрийн биеэр биечлэн оролцох хүсэлт гаргаж, хуралдааныг хойшлуулах тухай саналыг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тул дээрх маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг хойшлууллаа.

 

       Энэхүү маргааныг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар хэлэлцүүлэх товыг дахин мэдээлэх болно.