Үндсэн хуулийн хяналтын байгууллагын Евразийн нийгэмлэгийн цахим хурал боллоо

Үндсэн хуулийн хяналтын байгууллагын Евразийн нийгэмлэгийн  цахим хурал 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр боллоо.

Тус хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр, Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн захирал Р.Мухийт, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Ёслол, гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Солонго нар оролцов.

1997 онд байгуулагдсан тус нийгэмлэгт өдгөө Армен, Азербайджан, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ, Таджик, Узбекистан, Монгол Улсын  Үндсэн хуулийн хяналтын байгууллагууд гишүүнээр нь сонгогдон ажиллаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц тус нийгэмлэгийн гишүүнээр 2015 онд элсэн орсон билээ.