Хууль зүйн сургуулийн оюутнууд Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн оюутнууд “Үндсэн хуулийн эрх зүй” хичээлийн сэдвийн хүрээнд 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар болон Тамгын газрын ажилтнууд тэдэнд Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрх, чиг үүрэг, Үндсэн хуулийн хяналтын онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсний сацуу “Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийн товчоон”, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” баримтат кино тус тус үзүүлж сонирхуулав.