Гүйцэтгэх ажлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ

Нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн зарим заалт  Үндсэн хуулийн холбогдох заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл, гомдол гаргасан билээ.

Уг мэдээлэл, гомдлын дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 9.30 цагаас  хийхээр товлоод байна.