Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулав

Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласнаар мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийг амьдралын хэв маяг болгон хэвшүүлэх үйлс нь бүх нийтийг хамарсан уламжлал болон тогтоод байна.

Энэхүү аяны хүрээнд Тамгын газраас Үндсэн хуулийн цэцийн болон ойр орчим бутлаг ургамал, зүлэг тарих, өмнө нь тарьсан модонд цэнэг усалгаа хийж, арчлах ажлыг хийж, хөл газрын ургамлыг устгах зэргээр Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ орууллаа.