“Их засгийн хөшөө”-ний нээлтийн ажиллагаа боллоо.

1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаар Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэх шүүх байгуулах эрх зүйн үндэс бүрдсэн бөгөөд Монгол Улсын Бага Хурлын 1992 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг томилох тухай” 58 дугаар тогтоолоор Цэцийн анхны бүрэлдэхүүнийг баталснаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсан гэж үздэг.

Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан жил бүрийн 7 дугаар сарын 1-ний өдөр Үндсэн хуулийн цэц байгуулагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

 

Ikh zasag hushuunii neelt
Энэ жил Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 23 жилийн ой тохиож байгаа бөгөөд үүний хүрээнд “Их засгийн хөшөө” болон “Их Засаг”-ийн эхийг эрэн сурвалжлах нь  сэдэвт олон улсын бага хурлын илтгэлийн эмхтгэлийн нээлтийн ажиллагааг зохион байгууллаа.

Уг хөшөө нь хүннү гэрийн хэлбэртэйгээр ногоон пийсүүн боржин чулуугаар бүтээгдсэн юм. Уг арга хэмжээний үеэр  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг “Үндсэн хуулийн цэцийн Хүндэт өргөмжлөл”-өөр, мөн зарим иргэнийг “Үндсэн хуулийн цэцийн Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагналаа.