Мэдээ, мэдээлэл

“Өнөөгийн олон улсын харилцааны нөхцөлд улс дамнасан Үндсэн хуулийн үйл ажиллагаа” сэдэвт цахим сургалт боллоо

Азийн нийгэмлэгийн тухай тусгай нүүр бэлтгэн гаргалаа

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Европын Зөвлөлийн Венецийн комисс, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг хамтран “Өнөөгийн олон улсын харилцааны нөхцөлд улс дамнасан Үндсэн хуулийн үйл ажиллагаа” сэдэвт цахим сургалтын семинарыг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулав. Түүнд Энэтхэг, БНСУ, Индонез, Казахстан зэрэг Азийн 20 гаруй улсын 80 гаруй төлөөлөгчид оролцов.

Цааш унших 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг 2021-2023 онд даргалах болсон билээ.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Ерөнхийлөгчийн Ажлын албанаас Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг”, “The Mongol messenger” сонинд Азийн нийгэмлэгийн тухай танилцуулга бүхий тусгай нүүрийг бэлтгэн гаргууллаа. Цааш унших 

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн хурал  Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотноо цахимаар зохион байгуулагдлаа

   “Сонгуулийн шүүх эрх мэдлийн дэлхийн сүлжээ” байгууллага цахим хурал боллоо

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн хурал 2021 оны 8 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотноо цахимаар зохион байгуулагдлаа. Цааш унших 

 “Сонгуулийн шүүх эрх мэдлийн дэлхийн сүлжээ” байгууллага  “Ардчилал ба авлига” сэдэвт олон улсын дөрөв дэх удаагийн цахим нэгдсэн чуулганыг Мексик Улсын Мехико хотоос 2021 оны 10 дугаар сарын 21-22-ны өдөр  зохион байгууллаа.  Цааш унших 

КОВИД-19-ийн тархалтын эсрэг хамтарсан мэдэгдэл гаргалаа 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагын Азийн нийгэмлэг (ҮХШАН)-ийг анхны үүсгэн байгуулагчдын нэг гишүүн билээ.

Тус нийгэмлэгийн бүх гишүүдээс 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр  “Коронавирусын халдвар (Ковид-19)-ын эсрэг авах хариу арга хэмжээний хүрээнд хамтын ажиллагаагаа сайжруулах тухай” хамтарсан мэдэгдэл гаргасан бөгөөд энэхүү мэдэгдлийг ҮХШАН-ийн албан ёсны цахим хуудас болох www.aacc-asia.org хаягт байршуулсан юм. Мөн ҮХШАН-ийн байгууллагуудын гишүүн улс орнууд нь тус бүр КОВИД-19-ийн тархалтын эсрэг ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар видео танилцуулга бэлтгэж, түүнийгээ дээр дурдсан цахим хуудаст мөн байршуулжээ.  Цааш унших