• Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны товыг шинэчилж тогтоов

    Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 9.30 цагаас хийхээр товлоод байсныг Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу хойшлууллаа.

  • Үндсэн хуулийн цэц маргааныг эцэслэн шийдвэрлэв

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Их суудлын хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэлээ.

  • Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэдийн гаргасан мэдээллийн дагуу Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1.10 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн билээ.

    Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хийхээр товлоод байна.

  • Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэнэ

    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг товлоод байна.

  • Гүйцэтгэх ажлын тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоов

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар Гүйцэтгэх ажлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.

  • Гүйцэтгэх ажлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ

    Нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл, гомдол гаргасан билээ. Уг мэдээлэл, гомдлын дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг товлоод байна.

  • Маргааныг хяналтын журмаар хянан хэлэлцэв

    Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын холбогдох заалт Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх тухай маргааныг хяналтын журмаар хянан хэлэлцлээ.

  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо

    Монгол Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцлээ.

  • Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны тов тогтлоо

    Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын зарим заалт нь Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 1/02 дугаар тогтоолоор хүчингүй болсон заалтыг агуулгаар нь сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 9.30 цагаас хийхээр товлоод байсан билээ.

  • Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

    Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу өмнө нь хойшлуулсан Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын зарим заалт нь Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон заалтыг агуулгаар нь сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг товлоод байна.