• About: admin

Posts by admin:

  • Маргааныг эцэслэн шийдвэрлэв

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаар Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн “… мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар … илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан эцэслэн шийдвэрлэв.

  • “Монгол бахархлын өдөр” тохиож байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 4 дүгээр зарлигаар Эзэн богд Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны Академийн өргөн барьсан саналыг үндэслэн билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байхаар болсон билээ. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн нь энэ жилийн хувьд 11 дүгээр сарын 14-ний өдөр тохиож байна.

    XIII зуунд Чингис хаан тархай, бутархай оршиж байсан монголчуудаа нэгтгэн Их Монгол улсыг байгуулаад зогссонгүй Евразийн тал нутагт оршин байсан улс орнуудыг байлдан дагуулж нэгтгэн Монголын эзэнт гүрнийг байгуулсан билээ.

  • Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат НҮБ-ын тусгай илтгэгчийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Шүүгч, өмгөөлөгчдийн хараат бус байдлын асуудал хариуцсан Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Тусгай илтгэгч, хатагтай Маргарет Саттертуэйт тэргүүтэй төлөөлөгчдийг өөрсдийнх нь хүсэлтээр өнөөдөр /2023-11-13/ хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Үндсэн хуулийн хяналтын хүрээнд иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах, хангахад Үндсэн хуулийн шүүхийн гүйцэтгэж буй үүрэг, үйл ажиллагаа, баримталж буй эрх зүйн зохицуулалтын талаар төлөөлөгчдөд танилцуулж, дараа нь тэдний сонирхсон асуултад хариулт өгөв.

  • Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна хэмээн эцэслэн шийдвэрлэв

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Их суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан эцэслэн шийдвэрлэж, мөн “Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 2021 оны 42 дугаар тогтоолыг хянан хэлэлцлээ.

  • Цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Япон Улсын Нагояагийн Их сургуулийн дэд ерөнхийлөгч Норими Мизутани тэргүүтэй  төлөөлөгчдийг 2023 оны 10-дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат төлөөлөгчдөд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрх, чиг үүрэг, Үндсэн хуулийн хяналтын онцлогийн талаар танилцуулав.

  • Үндсэн хуулийн цэцийн ордны хашааны гадна талбайд мод, бутлаг ургамал тарив

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тогтоосон бүх нийтээр мод тарих үндэсний өдөр, мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх, ногоон байгууламжийг бий болгох зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын албан хаагчид Цэцийн ордны хашааны гаднах нийтийн эзэмшлийн талбайд мод, бутлаг ургамал тарьж, орчны ногоон байгууламжийг сэргээн арчлах ажлыг хийцгээлээ.

  • Азийн нийгэмлэгийг даргалах эрхийг албан ёсоор шилжүүлэн өгөв

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг даргалах эрхийг Тайландын хаант Улсын Үндсэн хуулийн шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор шилжүүлэн өгөв.
    Монгол Улсын Үндсэн хуулийн цэц тус нийгэмлэгийг 2021-2023 онд даргалах хугацаанд “Ази дахь Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн хөгжлийн өнөөгийн байдал” сэдэвт нийгэмлэгийн 5 дугаар Их Хурлыг, “Үндсэн хуулийн хяналтын хүрээнд хүний эрхийг хамгаалах нь” сэдвийн хүрээнд олон улсын симпозиумыг тус тус амжилттай зохион байгуулсан билээ.

  • The Chief Justice of the Constitutional Court of Mongolia paid an official visit to the U.S. Supreme Court

    H.E. Mr. Chinbat Namjil, the Chief Justice of the Constitutional Court of Mongolia, paid an official visit to the Supreme Court of the United States on September 11-12, 2023

    During the visit, the meeting between H.E. Mr. Chinbat Namjil, Chief Justice of the Constitutional Court of Mongolia, and H.E. Mr. John G. Roberts, Chief Justice of the United States, was successfully held on September 11, 2023, where parties discussed and exchanged views on issues of judicial justice, judicial independence, and the bilateral relations and cooperation.

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга АНУ-ын Дээд шүүхэд айлчиллаа

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат тэргүүтэй төлөөлөгчид Америкийн Нэгдсэн Улсын Дээд шүүхэд 2023 оны 9 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийв.
    Айлчлалын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, АНУ-ын Ерөнхий шүүгч Жон Г. Робертс нарын албан ёсны уулзалт болж, энэ үеэр талууд шүүх эрх мэдэл, шүүхийн хараат бус байдал болон хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж санал солилцов.