• About: admin

Posts by admin:

  • Гүйцэтгэх ажлын тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоов

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар Гүйцэтгэх ажлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.

  • Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулав

    Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласнаар мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийг амьдралын хэв маяг болгон хэвшүүлэх үйлс нь бүх нийтийг хамарсан уламжлал болон тогтоод байна.

  • Гүйцэтгэх ажлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ

    Нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл, гомдол гаргасан билээ. Уг мэдээлэл, гомдлын дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг товлоод байна.

  • Маргааныг хяналтын журмаар хянан хэлэлцэв

    Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын холбогдох заалт Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх тухай маргааныг хяналтын журмаар хянан хэлэлцлээ.

  • Хууль зүйн сургуулийн оюутнууд Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцлаа

    Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн оюутнууд “Үндсэн хуулийн эрх зүй” хичээлийн сэдвийн хүрээнд 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцлаа.

  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо

    Монгол Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцлээ.

  • Академич Ж.Амарсанаа “Нүүдэлчдийн эрх зүйн соёл: уламжлал, орчин үе” сэдвээр лекц уншлаа

    МУИС-ийн Ахмад багш ажилтны нэгдсэн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг энэ удаагийн лекцийг академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа “Нүүдэлчдийн эрх зүйн соёл: уламжлал, орчин үе” сэдвээр уншлаа.

    Лекцээс онцлох зүйлийг дурдвал: Нүүдэлчид бол түүхэн урт хугацааны туршид өөрсдийн өвөрмөц соёлыг, түүний дотор эрх зүйн соёлыг бий болгосон отог, омог, овог, аймаг, үндэстэн, ард түмэн юм. Эдгээр хүн орчин цагийн соёлын дэвшилтэт үзэгдлийг уламжлалт соёл, аж ахуй эрхлэх аргатай хослуулан амьдарч байна. Нүүдэлчдэд эрх зүйн соёлыг төлөвшүүлэхдээ тэдний байгалийг шүтэн амьдардаг заншлын хүчин зүйлийг сайтар харгалзан үзэхийн зэрэгцээ ёс суртахууны хүчин зүйлийг хүчтэй хөгжүүлэх нь зайлшгүй чухал асуудал болж байна.

  • Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны тов тогтлоо

    Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын зарим заалт нь Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 1/02 дугаар тогтоолоор хүчингүй болсон заалтыг агуулгаар нь сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 9.30 цагаас хийхээр товлоод байсан билээ.

  • Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

    Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу өмнө нь хойшлуулсан Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын зарим заалт нь Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон заалтыг агуулгаар нь сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг товлоод байна.

  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

    Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр өмнө нь хойшлуулсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а, 25.7.5.б, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь заалт, 173 дугаар зүйлийн 173.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ.